-Аргын тооллын 8 сарын 6. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 8 сарын 6. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 20, улаан бич, дэлгэрүүлэгч-26 од, суудал ус, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:21.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, хатгах, чимэг оёх, худаг малтах, үс засуулах, бэрийн үйл, замд явах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, даллага авах, мал хөнгөлөх, үхэгсдийн үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ