Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар Сонгон шалгаруулалт зарлах тухай
1. Бүрдүүлэх баримт бичиг:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
- Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, тайлан
- Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт
- Өөрийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын танилцуулга, судалгаа, зураг төсөв
- Эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоолол
Тавигдах шаардлага:
- Үйл ажиллагаа эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримтаар нотолно;
- Аж ахуй нэгжийн 2021, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт
- ШШГЕГ-ын тодорхойлолт;
- Татварын өр төлбөргүй тодорхойлолт;
- Богино, дунд хугацааны менежментийн төлөвлөгөө
- Дээрх материалуудыг битүүмжлэн үнийн санал болон өөрийн нэр, хаяг, холбогдох утсаа тодорхой бичиж ирүүлнэ.
2. Сонгон шалгаруулалтын материал ирүүлэх
- Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг тогтоосон хугацаанд, бүрэн бүрдүүлж битүүмжлэн ирүүлнэ. Бүрдүүлсэн материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичсэн байна.
- Оролцогч нь зард заасан хугацаанд материалаа өөрийн биеэр эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
- Оролцогч нь сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө татгалзах саналаа ирүүлж болно.
- Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг сонгон шалгаруулалт зохион байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор тухайн байгууллагад гаргана.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, нээх
- Түрээслүүлэгчийн бичиг хэргийн ажилтан сонгон шaлгaруулалтын зард заасан хугацаанд ирүүлсэн материалыг бүртгэж, хүлээн авна. Бичиг хэргийн ажилтан битүүмжлээгүй, хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулалтын материалыг бүртгэлийн хамт ажлын хэсгийн нарийн бичигт тэмдэглэл үйлдэн хулээлгэн өгнө.
- Бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулалтын материалыг бүртгэлийн хамт ажлын хэсгийн нарийн бичигт тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.
- Ажлын хэсэг нь сонгон шaлгaруулалтын материалыг нээж, бүрдлийг шалган Нээлтийн тэмдэглэл үйлдэнэ
- Сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу тохиолдолд оролцогчийг үл маргах журмаар хасна.
4. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг дараах нөхцөлд хүчингүйд тооцно.
᠍᠍-Түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох маягтын дагуу зарлаагүй
- Ажлын хэсэг материал нээснээс хойш ажлын 10 (арван) өдрийн дотор үнэлгээ хийгээгүй
- Сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ.
5. Сонгон шалгаруулах хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт
6. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах:
- Дэлгэрэнгүй мэдээллийг 99017369, 99141849 утсаар авна уу.
- Хаяг:Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 4 давхар 412 тоот Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар