Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллав



ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. 

Ажлын хэсэг Жаргалант, Дарви сум болон Жаргалант сумын дөрвөн багийн иргэдэд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо, Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Тэгвэл өчигдөр /2023.06.15/ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Баярсүх болон бусад удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. 


Уулзалтад оролцогчдод Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо” сэдвээр танилцуулга хийв. Мөн хүний эрхийн зөрчлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал солилцлоо.
 

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн хэмжээнд төрийн албанд ажиллагсдад тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр,

Сум, баг дээр хүний нөөц дутмаг учир иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ удаашрах, алба хаагчдад хэт ачаалал үүсгэх, иргэдийн зүгээс дарамт үзүүлэх байдал газар авсан. Үүнээс шалтгаалан сум, баг дээр ажиллаж буй төрийн алба хаагчдын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгааг онцоллоо.



Орон нутагт ажилласан Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг цаашид Ховд аймгийн хэмжээнд иргэдийн хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх талаар санал солилцож, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ