Мөнххайрхан суманд зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгөөс 576 иргэн үйлчилгээ авчээ



Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийг өнөөдөр /2023.05.03/ Мөнххайрхан суманд зохион байгуулж байна. 



Өндөр уулын бүсийн тус сумын иргэдэд төрийн болон эрүүл мэндийн нэг цэгийн тусламж, үйлчилгээ чухал ач холбогдолтой байсныг иргэд онцоллоо.  
Иргэд тэр бүр аймаг ороод байх боломжгүй. Тиймээс сумын Эрүүл мэндийн төвөөс алслагдсан багийн 10 гаруй иргэнийг дуудлагын машинаар авчран нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулсан байна. 


Өдөрлөгийн хүрээнд Мөнххайрхан сумаас давхардсан тоогоор нийт 576 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа.



Тухайлбал, 
-Эрүүл мэндийн үйлчилгээнд-300,  
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-20, 
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-23, 
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-32, 
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-134,  
Улсын бүртгэлийн хэлтсээс 37 иргэний гадаад паспортын захиалга хүлээн авч 30 иргэнд тоон гарын үсэг олгож ажиллав. 



Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж буй зарим иргэдтэй уулзаж хугацаандаа эрт илрүүлэгдээ хамрагдах, “ТООН ГАРЫН ҮСЭГ”-ээ авах, 0.07 га газраа авах хүсэлтээ өгөхийг уриаллаа.  







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ