Аймгийн Засаг дарга Э.Болормаа Алтай сумын иргэдтэй уулзалт хийлээ



“НЭЭЛТТЭЙ ХОВД”
өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.05.02/ аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны бусад төлөөллийн хамтаар Алтай сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа: 

-Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонсов.



Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. 

Ялангуяа:

-Иргэн бүрд 0,07 га газар олгох, 
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, 
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа. 



Алтай сум нийт 3375 гаруй хүн амтай. Одоогоор нийт хүн амын 20.0 орчим хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ. 
Харин сумын хэмжээнд 2302 иргэн тоон гарын үсэг олгохоос 32.0 хувь нь хамрагдсан мэдээтэй байна.  



Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтад оролцсон Алтай сумын зарим иргэд:

-Хур, чийг багатай байгаа учир үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах,
-Иргэдийг Хөшөөтийн уурхайн хөнгөлөлттэй нүүрсний талонд хамруулах,
-Сумын иргэд долоо хоног бүрийн Баасан гарагт БОЭТ-ийн “Дэмжих төв”-д очиж эрт илрүүлэгд хамрагддаг. Алслагдсан бас хүний тоо хязгаартай учир сумын хэмжээнд эрт илрүүлэг хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад дүгнэлт хийж хуваарийг өөрчилж өгөх зэрэг санал гаргаж шийдвэрлэж ажиллахыг хүслээ.



Уулзалтын төгсгөлд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “АЛТАН ГАДАС” одонгоор энгэрээ мялаасан С.Отгон гуайн шагналыг гардуулж баяр хүргэв. 



Мөн зарим багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглах зөөврийн компьютер гардуулж ажлын амжилт хүслээ.


Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг маргааш /2023.05.03/ Мөнххайрхан суманд “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ