"Энтерпренёр лидерс" манлайллын сургалт боллоо



Японы Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренёршипийн боловсрол олгох төслийн хүрээнд Ховд аймгийн сурагчдын дунд "Энтрепренёр лидерс" манлайллын сургалтыг амжилттай зохион байгууллаа.  


ГБХЗХГ-ын дэргэдэх хүүхдийн “Баянбулаг” зусланд 3 өдөр үргэлжилсэн тус сургалтад Алтай, Үенч, Манхан, Мөст, Зэрэг, Булган сумдын ерөнхий боловсролын сургууль болон “Хөгжил” политехникийн коллежийн төлөөлөл 80 суралцагч оролцож, сурагчдын багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд оролцох оролцоогоо нэмэгдүүлэх, мэдрэмжээ ойлгох ур чадвараа сайжруулах талаар багш, сурагчид харилцан суралцсан байна. 



"Энтрепренёр лидерс" сургалтад нийт 178 суралцагч хамрагдах хүсэлтээ илэрхийлснээс эссэ бичлэгт тулгуурлан 82 суралцагчийг шалгаруулжээ. 



Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтнүүд, Хүүхдийг Ивээх Сангийн төслийн ажилтнууд оролцож сурагчдад өөрийгөө хөгжүүлж, манлайллын ур чадвар, илтгэх ур чадвар, багаар ажиллах ур чадвараа ахиулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч харилцан санал бодлоо хуваалцав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ