Алтай суманд зохион байгуулсан "НЭЭЛТТЭЙ ХОВД" өдөрлөгөөс 730 гаруй иргэн үйлчилгээ авчээ



Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийг өнөөдөр /2023.05.02/ Алтай суманд зохион байгуулж байна. Төвөөс алслагдсан тус сумын иргэдэд төрийн болон эрүүл мэндийн нэг цэгийн тусламж, үйлчилгээ чухал байлаа. 


 
Өдөрлөгийн хүрээнд Алтай сумаас давхардсан тоогоор нийт 732 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа.


 
Тухайлбал, 

-Эрүүл мэндийн үйлчилгээнд-230,  
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-17, 
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-16, 
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-53, 
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-255,  
Улсын бүртгэлийн хэлтсээс 56 иргэний гадаад паспортын захиалга хүлээн авч 105 иргэнд тоон гарын үсэг олгож ажиллав.

 
Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа сум, орон нутгийн удирдлагуудын хамтаар нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж буй зарим иргэдтэй уулзаж хугацаандаа эрт илрүүлэгдээ хамрагдах, “ТООН ГАРЫН ҮСЭГ”-ээ авах, 0.07 га газраа авах хүсэлтээ өгөхийг уриаллаа.  










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ