Хилийн цэргийн ангид алба хаасан дайчдыг хүлээн авлаа



Ховд аймгаас 2022 нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж халагдсан дайчдыг хүлээн авах арга хэмжээг аймгийн төв талбайд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. 



Цэрэг хүлээн авах ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Батхүү болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, дайчдын ар гэрийн төлөөлөл, иргэдийн төлөөлөл оролцов.



Энэ үеэр аймгийн аймаг, орон нутгийн удирдлагууд албаа нэр төртэй хааж өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.



Алба хаасан дайчдад цаашид төрийн албанд орж ажиллах, Төрийн тусгай албанд орж ажиллах боломж нөхцөл нээгдэж байгаа. 

Мөн Ховд аймгаас хугацаат цэргийн албанд мордсон дайчид үеийн үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж эх орноо хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаад аймаг орон нутгийн ард иргэдийн өмнө бахархалтайгаар дурдсан юм.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ