Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачилсан
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийг өнөөдөр /2023.05.01/ Булган суманд зохион байгуулж байна.
Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авч буй иргэдтэй аймгийн Засаг дарга Э.Болормаа сум, орон нутгийн удирдлагуудын хамт уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо.
Төвөөс алслагдсан ч тус сум 10000 гаруй хүн амтай. Баруун гурван сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Нэгдсэн эмнэлэгтэй. Гэсэн хэдий ч тус сумын иргэдэд төрийн болон эрүүл мэндийн зарим үйлчилгээ нэн шаардлагатай байсан нь мэдээж.
“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг хөдөөгийн иргэдэд үгүйлэгдэж байсан үйлчилгээг бага ч гэсэн ойртуулсан чухал ач холбогдолтой ажил болсныг онцолж байв.
Өдөрлөгийн хүрээнд Булган сумаас давхардсан тоогоор нийт 1007 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа.
Тухайлбал,
-Эрүүл мэндийн үйлчилгээнд-359,
-Эрүүл мэнд, даатгалын зөвлөгөө мэдээлэл-34
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-43,
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-36,
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-82,
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-376,
Улсын бүртгэлийн хэлтсээс 15 иргэн гадаад паспортын захиалга хүлээн авсан бол 94 иргэнд тоон гарын үсэг олгож ажиллав.