БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Чингэл сумын намын хорооны дэд дарга, сумын Засаг дарга Хайлати Дүйсэнээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Албаны төлөөллийг аймгийн Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа сайжруулж, шинэ шатанд гаргах ямар боломж байгаа талаар ярилцаж харилцан санал солилцов.
Ховд аймаг, Алтай аймаг хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд Булган, Такешкен боомтыг өргөтгөж гарцыг нэмэгдүүлэх замаар ачаа эргэлтийг сайжруулахаар төлөвлөсөн. Мөн худалдаа, бизнес эрхлэгчдийг дэмжиж, чирэгдлийг багасгах ажлыг хэрэгжүүлэхэд талуудын үүрэг чухал байгааг онцлон ярилаа.