Шатрын насанд хүрэгчдийн
“УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИГШЭЭ ТЭМЦЭЭН”-ийг энэ оны 05 дугаар сарын 19-31-ний хооронд Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хорооны маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар, аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баярсүх, Шатрын холбооны дэд тэргүүн Э.Ганболд нар уулзаж тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа тус тэмцээнийг өөрийн ивээл дор зохион байгуулахаар болсон байна.