Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2023 онд
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хөдөө орон нутагт зохион байгуулахаар болсон.
Энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хөгжил политехник коллежоос “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу болзол хангасан оюутан суралцагчдыг сайн дурын үндсэн дээр бүртгэн сонгон шалгаруулалт явуулж байна.
Бүртгэлийг энэ оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Хөгжил политехник коллеж болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт зохион байгуулав.
04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулж биеийн тамирын шалгалт авлаа.