Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны "Ажлын хэсэг"-ээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэд, олон нийтэд танилцуулж санал авах ажил үргэлжилж байна.
Өнөөдөр /2023.04.05/ Ховд аймаг дээрх хуулийн төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Энэ удаагийн уулзалтад Жаргалант сумын иргэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгж, компани, ТББ-ын төлөөлөл оролцлоо. Мөн сумдын удирдлагууд “ЦАХИМ”-аар оролцож саналаа илэрхийлэв.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа тусгах иргэд цөөнгүй бий. Тиймээс зар, мэдээллийг иргэд, олон нийтэд урьдчилан хүргэсний дагуу хоёр дахь удаагийн хэлэлцүүгийг зохион байгуулахаар төлөвлөлөө.