Аймгийн Засаг даргын Тамгын газраас долоо хоног бүрийн Даваа гарагт хэлтсийн дарга нарын
“ШУУРХАЙ ХУРАЛ”, сумдын удирдлагуудыг оролцуулсан
“ЦАХИМ ХУРАЛ” зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлаар:
Өнгөрсөн хурлаар хэлэлцсэн асуудлын дагуу өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, иргэдэд энэ онд өмчлүүлэх 0.07 га газар олгох ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Үүнээс гадна:
Иргэдэд “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох, “ЭРТ ИЛРҮҮЛЭГ”-т хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгөв.
Аймгийн хэмжээнд нийт 59195 иргэнд “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгоно. Удаашралтай явагдаж буй энэ ажлыг энэ онд нийт иргэдийн 80 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 18571 иргэнд “ТООН ГАРЫН ҮСЭГ” олгоод байна. Харин эрт илрүүлэгд 90300 гаруй иргэдийг хамруулахаас 21657 буюу 23 хувьтай байна.
Мөн хог хаягдлыг эмхэлж цэгцлэх, мод тарих зэрэг хаврын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгөөр хийж буй ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.