Анхны 16 давхар орон сууцны шав тавилаа

13 хүн ба гадаа нарын зураг байж магад

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ”
бодлогын хүрээнд Ховд аймаг 2025 он хүртэл 2000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүний 300 орчмыг нь “MARCH” групп, орон нутгийн “ХАС ТҮЛХҮҮР” компанитай хамтран өөрийн хөрөнгөөр барихаар шав тавилаа.

12 хүн ба гадаа нарын зураг байж магад

TAVAN KHAN Luxury Town  цогцолбор нь 16 давхар гурван блокоос бүрдэх юм байна. Компанийн өгч байгаа мэдээллээр энэ ондоо хоёр блокийн барилга угсралтын ажлыг дуусгаж 2025 он гэхэд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. 
Энэ нь Ховд аймагт баригдаж буй анхны өндөр орон сууц. Мөн орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн бүтээн байгуулалт болно. Орон сууцанд орох иргэдэд ипотекийн 3-6 хувийн зээлд хамруулах боломжийг бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн онд Ховд аймаг 400 гаруй айлын орон сууц шинээр барьж ашиглалтад оруулжээ. Тэгвэл энэ жилээс эхлэн 100-аар нэмэгдүүлж жилд 500 гаруйд хүргэн улмаар 2025 он гэхэд 2000 айлын шинэ орон сууц ашиглалтад оруулна гэж тооцоолж байна.

ВИДЕО:



Зургийн тодорхойлолт алга байна.

1 хүн ба гадаа нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ