Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт 2021-2028 онд
“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар дээрх төсөлтэй хамтран
“Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.11.18/ Ховд аймагт зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Ховд, Завхан аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага болон Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын төлөөлөл 30 гаруй хүн оролцлоо. Монгол оронд тохиолдож буй гамшгаас учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээний арга аргачлалын төсөл, хохирлыг тооцох тооцооллын загвар төслийг танилцуулах замаар гамшигт үзэгдэлд өртсөн хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засагт учирсан хохиролд дүн шинжилгээ хийж, гамшгаас учирсан хохирол хэрэгцээний үнэлгээний арга аргачлал, боловсруулахад онцгой байдлын газар болон төрийн албан хаагчид, мэргэжилтэн нартай санал солилцох, тэдний санал, хэрэгцээг тусгах, мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлэхэд хэлэлцүүлгийн зорилго чиглэжээ.
Хэлэлцүүлгээр Монгол оронд тохиолдох гамшигт үзэгдэл, тэдгээрийн хохирол, үнэлгээ боловсруулах арга зүй, Салхи шуурга, ган зуд, үер, ой хээрийн түймрийн хохирол, хэрэгцээний үнэлгээ зэрэг сэдвийн хүрээнд мэдээ мэдээллийг өгч байна.
Тэд хэлэлцүүлгээр олж авсан мэдлэгийнхээ хүрээнд дадлага ажиллаж, улмаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэн гамшгаас учирсан хохирол хэрэгцээний үнэлгээний арга аргачлал, боловсруулахад саналаа эрэмбэлнэ. Ингэснээр оролцогчдоос гарсан санал, зөвлөмжийн дагуу “Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга, аргачлал”-ыг сайжруулах боломжтой болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
ВИДЕО: