ТИКА байгууллагаас эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав



Коронавирусний /Covid-19/ халдварын дийлэнх хүндрэл нь суурь өвчтэй болон хүүхэд, жирэмсэн эхчүүдэд амьсгалын дутагдлын хүндрэлд хүргэдэг. Тиймээс аймгийн төвөөс алслагдсан сум, өрхүүдийн анхан шатны тусламж үйлчилгээнд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратын эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Тэгвэл Бүгд найрамдах Турк улсын ТИКА /Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг/-аас манай аймагт 20 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг 100 хувийн хандиваар хүлээлгэн өглөө.



Эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан энэхүү тоног төхөөрөмжийг сум, өрхийн эрүүл мэндийн болон бүсийн төвд хуваарилжээ. Ингэснээр өвчтөнүүдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүлж хүндрэхээс сэргийлэх, эмчилгээний үр дүнг богино хугацаанд шийдвэрлэх, өвчтөнийг аймгийн төв хүргэж хугацаа алдахгүй байх зэрэг үр дүн гарах юм. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ