“Цайны зам” өв соёлын III дугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд боллоо

May be an image of 10 people, people standing and outdoors

Олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, өв соёлоороо дамжуулан орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” өв соёлын III наадмыг энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Аймгийн ЗДТГ, ИТХ, БСШУЯ, БОАЖЯ, Соёлын яам, аймгийн БОАЖГ, Соёл урлагийн газар болон мэргэжлийн бусад байгууллага хамтран зохион байгуулж буй тус наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.09.27/ аймгийн төв талбайд боллоо. 

May be an image of 11 people and people standing

Нээлтийн үеэр Ховд аймгийн 17 сумын соёлын өвлөн уламжлагчид, Хөвсгөл, аймгийн соёлын өв тээгчид, аймгийн ЕБС-ийн сурагчид гээд 5000 гаруй хүн угсаатны соёл уламжлалаа илтгэсэн үндэсний хувцсаараа гоён баярын жагсаалд оролцож, урлагийн үзүүлбэр үзүүллээ. 

May be an image of 1 person, walking, standing, monument and outdoors

Үүний дараагаар Манхан сумаас 30 гаруй тэмээн жингийн цуваа хөтлөн 100 орчим километр нүүдэллэж ирсэн найман жинчин аймгийн төв талбайд ирж, тэмээнд ачаа тэгнэн нүүдэллэх эртний соёл уламжлал, ёс заншлын нэгээхэн хэсгийг олон нийтэд сурталчлан харуулсан юм. 

May be an image of 3 people, animal and outdoors

Мөн Ховд аймгийн 13 угсаатны бүлгүүд өөр өөрсдийн цай чанах өвөрмөц арга, уламжлалт ёсоо танилцуулж, угсаатны соёлыг илтгэсэн язгуур урлагийн тоглолт сонирхуулж байгаагаас гадна тус наадмын хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа Ард Аюушийн талбайд явагдаж байна. 

May be an image of 4 people, people standing and outdoors

“Цайны зам өв соёлын III наадам"-д Ховд аймгийн 17 сумын өв тээгчид, байгаль хамгаалах нөхөрлөлүүд, Хөвсгөл аймаг, Баян-Өлгий аймгийн төлөөлөл болон, гадаадын жуулчид, Улаанбаатар хотын аялал жуулчлалын тур оператор компаниудын төлөөлөл зэрэг 5000 гаруй хүн оролцон, үзэж сонирхож байна.

May be an image of 4 people, people standing, people walking and outdoors

Наадмын хүрээнд  Монгол туургатны Тууль, Цуур, Уран нугаралтын улсын уралдаан, Морин хуур, Бий биелгээний аймгийн уралдаан,  “Угсаатны цай чанах ёслол”, Язгуур урлагийн тоглолт”, “Цайны зам” эрдэм шинжилгээний III бага хурал зэрэг арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ