Аймгийн Засаг дарга Э.Болормаа Ховд дулааны станц ТӨХК-д ажиллаж зарим асуудлыг шйидвэрлэжээ



Цаг агаарын урьдчилсан мэдээ болон холбогдох судалгаагаар энэ жил эрт хүйтэрч өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахад анхаарч байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өчигдөр /2022.09.21/ аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Э.Болормаа Ховд дулааны станц ТӨХК-д ажиллажээ.



Тус станц нь 2022-2023 оны халаалтын жилд хэрэглэгчийн тоо өмнөх жилээс 439 өрх, үйлчилгээний 4 төв, төсөвт 3 байгууллагаар нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Үндсэндээ 25,4 Гкал/цаг ачаалалтай хэрэглэгчийг 24000 тн нүүрс зарцуулж 62000 гкал дулаан үйлдвэрлэхээр төлөвлөсөн ч хэрэглэгчээс хамааран ачаалал 2 Гкал/цагаар нэмэгдэж байгаа нь өвлийн ид хүйтэнд доголдол үүсэж болзошгүй. 

Тиймээс оргил ачаалын үед хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах үүднээс дараах асуудлыг шийдвэрлэсэн байна.

✅ Одоо байгаа зуухны ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлэх анхдагч агаар халаагч шинээр суурилуулах төсвийг шийдвэрлэлээ.
✅ Станцаас гарч буй утаа, тортог шүүх фильтрийг тохируулж айл өрхийн болон агаар орчны бохирдлыг багасгах хугацаатай үүрэг өглөө.

Ховд дулааны станц ТӨХК энэ өвөл 27000 тн нүүрс зарцуулах төлөвлөгөөтэй. Одоогоор 800 тн нүүрс буюу 16 хоногийн нөөцтэй байна. 
Энэ сардаа багтан хуваарийн дагуу нүүрсээ татан авч нөөцөө нэмэгдүүлэхийг тус станцын удирдлагуудад анхааруулав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ