“ESEL" сургалтын багш зөвлөхүүдийн туршлага солилцох зөвлөгөөн боллоо

May be an image of one or more people and people standing

“Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийн хүрээнд Ховд, Өвөрхангай, Завхан аймгийн 19 сумын ESEL сургалтын багш зөвлөхүүдийн  туршлага солилцох семинар зөвлөгөөн боллоо. 

May be an image of 1 person, standing and text
 
Энэхүү сургалт нь Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын багш / зөвлөхүүд туршлага солилцох, бие биеэсээ суралцах,  тулгарч буй асуудлаа хэлэлцэж, хамтран шийдэх зорилготой юм. 

May be an image of 2 people, people sitting and people standing

Дээрх төсөлд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Манхан, Зэрэг сум хамрагддаг  бөгөөд энэ жилээс Политехник коллеж хамрагдаж эхлээд байна. 
Төслийн хүрээнд 2020-2022 оны хичээлийн жилд дараах үр дүн гарчээ. Тухайлбал;
✅ Дээр дурьдсан сумдад 41 ESEL хөтөлбөр заах, чиглүүлэх багш, зөвлөх сургалтын менежер бэлтгэсэн. 
✅ Зорилтот сумдад 3 удаагийн элсэлтээр 39 ангийн 899 сурагчийг ESEL сургалтад хамруулсан
✅ 3 удаагийн Питч эвэнтийг зохион байгуулан давхардсан тоогоор 84 багийн 320  хүүхэд оролцож бичил төслийн саналаа танилцуулсан
✅ Сургуульд суурилсан энтрепрайзыг хөгжүүлэх туршилтын Зэрэг суманд хэрэгжүүлж 90 сая төгрөгийн санхүүжилтээр тоног төхөөрөмж олгосон
✅ Питч эвэнтээс тэтгэлэгт хөтөлбөрт 34 баг шалгарч, 70,707,600 төгрөгийн гарааны санхүүжилтийн тэтгэлэг авч, төслүүдээ хэрэгжүүлсэн гэх мэт олон эерэг үр дүн гарсан гэж аймгийн Боловсролын газрын дарга Б. Алтангэрэл онцлон хэллээ. 
🔹 Цаашид энэ хичээлийн жилд 1200-1500 орчим сурагчдыг “Өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” сургалтад хамруулах ба шаардлага хангасан багуудад  300 орчим тэтгэлэг олгох боломжтой гэв.

May be an image of 2 people, people sitting and people standing

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ