-Аргын тооллын 12 сарын 22. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 12 сарын 22. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 18, хөх луу, найралт эх-7 од, суудал ус, мэнгэ 3 хөх, үхэхийн барилдлагатай өдөр. Өвлийн туйл-00:45
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:39-17:02. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд явах, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ