-Аргын тооллын 10 сарын 29. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 10 сарын 29. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын 23, цагаан нохой, үнэг-8 од, суудал мод, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:32-17:39.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ