-Аргын тооллын 10 сарын 27. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 10 сарын 27. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 22, шар бич, өглөгт охин-6 од, суудал ус, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:28-17:42.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч бар, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ