Өнөөдөр /2021.10.22/ Шинэ Ховд Баруун Бүсийн хөгжлийн Корпорацаас “Шинэ Ховд” төслийн хүрээнд хэрэгжих “Агро парк”, “Үйлдвэр технологийн парк”-тай холбоотой төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад албаны төлөөлөл оролцож газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН, байгууллагуудад төcлийн тухай мэдээллийг танилцуулж, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудаар мэдээлэл хүргэлээ.
Ховд Агро парк байгуулагдсанаар 10000 га талбайг хамарсан услалтын системийг шинээр байгуулж 20-иод төсөл хэрэгжин 200 орчим ажлын байр бий болох юм.