ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 117 хүн эдгэрч, халдварын тохиолдол 122-оор нэмэгдлээ



2021 оны 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 334 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 100 эерэг, 112 сорьцод PCR шинжилгээ хийхэд 22 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 122-оор нэмэгдэж нийт 17977 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 28, Дарви сумаас 2, Дөргөн сумаас 3,  Зэрэг сумаас 10, Манхан сумаас 9, Мянгад сумаас 1, Үенч сумаас 14, Чандмань сумаас 1, Ховд сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  50 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.23/ байдлаар нийт 314 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 136 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 8 нь “Ач заяа” эмнэлэгт, 170 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 38 нь 0-18 насны хүүхэд, 20 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-2, хүнд-25, хүндэвтэр-93, хөнгөн 187 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 590, сумдад 436 нийт /1026/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 117 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 16961 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 74 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 6 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56124 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52559 хүн буюу 82,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 64 хүн хамрагдаж нийт 6791 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ