ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 418 хүн эдгэрч шинээр 251 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 11-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 617 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 227 эерэг, 75 сорьцод PCR шинжилгээ хийхэд 24 эерэг  гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 251-ээр нэмэгдэж нийт 12311 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 3, Булган сумаас 10, Буянт сумаас 2, Дарви сумаас 6, Дуут сумаас 2,  Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 15, Манхан сумаас 9, Мөст сумаас 3, Мянгад сумаас 2, Үенч сумаас 4, Чандмань сумаас 7, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 7, Эрдэнэбүрэн сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 176 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.12/ байдлаар нийт 802 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 467 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 294 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 62 нь 0-18 насны хүүхэд, 61 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 12, хүнд-64, хүндэвтэр-258, хөнгөн 468 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 2213, сумдад 1165 нийт /3378/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 418 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 9939 нь эдгэрлээ.

Сүүлийн 24 цагт нийт 36 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 2 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55900 хүн буюу 88,0 хувь нь 1 дүгээр тунд, 51855 хүн буюу 81,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 32 хүн хамрагдаж нийт 3026 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ