2021 оны 09 дугаар сарын 10-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 883 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 277 эерэг, 92 сорьцод PCR шинжилгээ хийхэд 26 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 303-аар нэмэгдэж нийт 12060 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 4, Булган сумаас 30, Буянт сумаас 1, Дарви сумаас 10, Дуут сумаас 9, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 17, Манхан сумаас 11, Мөнххайрхан 5, Мөст сумаас 4, Мянгад сумаас 4, Үенч сумаас 8, Чандмань сумаас 3, Ховд сумаас 9, Цэцэг сумаас 11, Эрдэнэбүрэн сумаас 11 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 163 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.11/ байдлаар нийт 822 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 479 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 301 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 66 нь 0-18 насны хүүхэд, 64 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 12, хүнд-54, хүндэвтэр-248, хөнгөн 508 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 2283, сумдад 1169 нийт /3452/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 154 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 9295 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 366 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 20 нь 1 дүгээр тун, 42 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55898 хүн буюу 88,0 хувь нь 1 дүгээр тунд, 51853 хүн буюу 81,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 305 хүн хамрагдаж нийт 2994 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"