Өнөөдөр /2021.08.25/ аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа
"Ковид-19" халдварын шинжилгээ авч буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав.
Энэ үеэрээ аймгийн төвийн иргэдийн эрэлт хэрэгцээ, саналыг үндэслэн шинжилгээ авах цэгийг нэмэгдүүлэхээр болсон байна. Тодруулбал, Баатархайрхан багийн нутагт байрлах тоглоомтой гудмын худгийн ойролцоо “Шинжилгээний цэг”-ийг нээж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 09.00-15.00 цагийн хооронд өдөр бүр ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Иргэдийг цагаа барьж халдвар хамгааллын дэглэмээ сахин шинжилгээндээ дарааллаа барин соёлтой үйлчлүүлэхийг анхааруулж байна.