2021 оны 08 дугаар сарын 24-ний 08:00 цагаас 08 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 484 сорьцод PCR шинжилгээ хийхэд 106 эерэг, 720 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 156 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 262-оор нэмэгдэж нийт 5682 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 17, Булган сумаас 1, Буянт сумаас 9, Дарви сумаас 1, Дуут сумаас 11, Дөргөн сумаас 5, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 4, Мөнххайрхан сумаас 2, Мянгад сумаас 2, Мөст сумаас 4, Ховд сумаас 16, Эрдэнэбүрэн сумаас 1, Үенч сумаас 5, УБ хотоос ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 179 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх
“Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.25/ байдлаар 302 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь 0-18 насны хүүхэд, 42 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 7, хүнд-34, хүндэвтэр-117 бусад нь хөнгөн. Мөн
“Ач заяа” эмнэлэгт 24 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 178 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-26 бусад нь хөнгөн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1476, сумдад 403 нийт /1879/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 166 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3602 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 144 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 83 нь вакцины 2 дахь, 61 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55388 хүн буюу 87.1 хувь нь 1 дүгээр тунд, 50584 хүн буюу 79,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.25-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1848 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"