Аргын тооллын 8 сарын 18. Лхагва (Буд) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 18. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 11, шар нохой, онгоц-18 од, суудал мод, мэнгэ 3 хөх, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-20:00.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хатуу үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ