Сүүлийн 24 цагт /08.16-08.17/ 127 хүнээс Коронавируст халдвар илэрч нас баралт 1-ээр нэмэгджээ



2021 оны 08 дугаар сарын 16-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 385 сорьцод PCR шинжилгээ хийхэд 60 эерэг, 264 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 67 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 127-оор нэмэгдэж нийт 3916 боллоо. 
Тодруулбал, Ховд сумаас 8, Булган сумаас 5, Мөст сумаас 1, Мянгад сумаас 1, Чандмань сумаас 6, Зэрэг сумаас 1, Мөнххайрхан сумаас 4, Буянт сумаас 3, Мянгад сумаас 9, УБ хотоос ирсэн 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 88 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, 
-Цамбагарав багт оршин суух 14,
-Магсаржав багт оршин суух 9,
-Бугат багт оршин суух 4,
-Жаргалан багт оршин суух 9,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Буянт багт оршин суух 11,
-Бичигт багт оршин суух 6,
-Наран багт оршин суух 9,
-Баатархайрхан багт оршин суух 9,
-Тахилт багт оршин суух 5,
-Хайрхан багт оршин суух 5,
-Рашаант багт оршин суух 2,
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 4 иргэн байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.17/ байдлаар 234 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 37 нь 0-18 насны хүүхэд, 23 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс хүнд-15, хүндэвтэр-89 бусад нь хөнгөн. 

Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 80 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 10 нь хүүхэд.  

Тэгвэл Жаргалант суманд 665, сумдад 108 нийт /773/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 102 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2864 нь эдгэрлээ. Харин БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 65 настай эрэгтэй, иргэн Б. Коронавирусний халдвар, архаг, хууч өвчний хавсарсан оношоор 08 дугаар сарын 16-ны өглөө нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сүүлийн 24 цагт нийт 165 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 104 нь вакцины 2 дахь, 61 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55000 хүн буюу 86,6 хувь нь 1 дүгээр тунд, 49862 хүн буюу 78,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.

Өнөөдрийн /2021.08.17-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1846 иргэн гэрийн тусгаарлалтад байна. 

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ