Ховд аймагт “Тогтвортой Хөгжлийн Зорилттой уялдсан Төсвийн Төлөвлөлтөөр Монгол Улсад Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Дэмжих нь төсөл” хэрэгжүүлнэ



Европын Холбооны (ЕХ) санхүүжилттэй хэрэгжиж буй “Тогтвортой Хөгжлийн Зорилттой уялдсан Төсвийн Төлөвлөлтөөр Монгол Улсад Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Дэмжих нь төсөл”-ийн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (НҮБ-ын ХХААБ) төслийн баг Ховд аймагт ажиллав. 

Энэ үеэрээ аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлийн хэлтсийн дарга Б.Баярсүх, болон тус аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдлагын төлөөллүүдтэй уулзаж санал бодол солилцлоо. 

Уулзалтын үеэр Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралд бодит хувь нэмэр болох ач холбогдолтой төсөл хэрэгжүүлж буй төслийн багийн хамт олонд талархал илэрхийлж төслийн үйл ажиллагааг орон нутгаас бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 




“Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилттой Уялдсан Төсвийн Төлөвлөлтөөр Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Дэмжих нь” цогц
төслийг ЕХ-ноос санхүүжүүлж (7.4 сая евро) буй бөгөөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хамтран Ховд аймагт 2024 он хүртэл хэрэгжүүлэх юм. 

Энэхүү төсөл нь Европын Холбоо болон Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Европын Холбооны 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжаар анх удаагаа хэрэгжүүлж буй Хөдөлмөр Эрхлэлтийн Шинэчлэлийг Төсвийн Хөрөнгөөр Дэмжих томоохон хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ