Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид ёс зүйн дүрэмтэй боллоо



Өнөөдөр /2021.08.05/ хуралдсан аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг Төлөөөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталлаа. 


Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм нь 4 бүлэг 40 гаруй заалттай.


Мөн энэ үеэр Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, хянах үүрэг бүхий Ёс зүйн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хорооны даргаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батболд, гишүүдээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Бадамхорлоо, П.Цогбадрах, У.Цэрэнтогтох, Т.Дэлгэрсайхан, Б.Анхбаяр, Ж.Батсайхан нар сонгогдсон юм. Ийнхүү  Ховд аймгийн ИТХ ньТөлөөлөгчийн ёс зүйн дүрэм, ёс зүйн хороогоо баталсан 2 дахь аймаг болж байна. 



ВИДЕО: /Г.ПҮРЭВГАНДИ ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА/






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ