Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил 90 хувьтай явагдаж байна



Тус цэцэрлэгийн барилгыг “Турлиахт” ХХК Улсын төсвийн 1 тэрбум 40,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэж байгаа. 2020 онд барилгын ажлын 80 орчим хувийг хийж гүйцэтгэсэн. Энэ оны 08 дугаар сарын 25-30-ны хооронд ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.

Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материал татан авах ажил удааширч 45 хоног ажил нь зогсчээ. Одоо шаардлагатай бүх материалаа татан авсан. Бүх анги танхимын хаалга суурилуулах, дотоод засал, гаднах орчны тохижилтын ажил үлдлээ. Үүнийг 21 хоногийн хугацаанд хийж дуусган хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж барилгын ерөнхий инженер Л.Батхишиг хэллээ.

Тус цэцэрлэгийн барилгын ажлын явцтай өнөөдөр /2021.06.29/ аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг танилцав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Б.Баярсүх, НБХ-ийн дарга Б.Даваадорж, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон МХГ, ГХБХБГ-ын мэргэжилтнүүд багтан ажиллалаа. Мөн аймгийн Засаг дарын захирамжаар байгуулагдсан барилгын техникийн хяналт хийх ажлын хэсгийн ахлагч н.Цэдэнбал, ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл багтан мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ