Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлыг Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар
“Ганбүрэн” ХХК барьж гүйцэтгэж байна. 2020 онд барилгын ажил нь эхэлсэн тус бүтээн байгуулалтыг энэ оны 08 дугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгаж ашиглатад хүлээлгэн өгөх гэрээтэй. Барилга, хийцийн хувьд яг энэ зургаар Ховд аймагт баригдаж буй анхны цэцэрлэг. Анги бүхэн аваарын хаалгатай, 00, угаалтуур, шүршүүртэй гээд хамгийн сүүлийн үеийн загвараар баригдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Өнөөдрийн байдлаар /2021.06.29/ барилгын ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай явагдаж байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсоноор сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо 100-аар нэмэгдэж нийт 240 буюу Ховд аймагтаа хамгийн олон хүүхэдтэй томоохон цэцэрлэг болох юм. Өөрөөр хэлбэл шинээр 3 бүлэг нээгдэнэ. Ажлын байр ч бас нэмэгдэнэ.
ВИДЕО:
Тус цэцэрэгийн барилгын ажлын явцтай аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг танилцав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарын захирамжаар байгуулагдсан барилгын техникийн хяналт хийх ажлын хэсгийн ахлагч н.Цэдэнбал, ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл багтан мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.