“Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааны шилдэгүүд тодорлоо



Ховд аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа. 



“Байгалиа хамгаалъя”
 аяны хүрээнд ЕБС-иудын 5-12 дугаар ангийн сурагчдын дунд 10 хоногийн хугацаатай зарласан тус уралдаанд Алтай, Булган, Ховд, Үенч, Манхан, Зэрэг, Дарви, Жаргалант, Буянт сумдаас нийт 53 сурагч 58 бүтээл ирүүлсэн байна. Уралдааныг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дүгнэж шилдэг сурагчдад шагнал гардуулав. 



ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ