Хөшөөтийн уурхайд ээлжийн ажилтай, Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 25-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 186 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдвар 1-ээр нэмэгдэж батлагдсан тохиолдол нийт 249 болсон байна.  

Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотоос ирсэн, Хөшөөтийн уурхайд ээлжийн ажилтай нэг иргэнээс халдвар илэрчээ. Тухайн иргэн нь Хөшөөтийн уурхайн “Тусгаарлах байр”-нд тусгаарлагдаж байсан байна.   

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.26/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. 

Шинээр нэмэгдсэн халдвартай иргэнийг өнөөдөр БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”- рүү тээвэрлэн авч ирнэ. 

Өнөөдрийн /2021.05.26-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 16 иргэн, тусгаарлан ажиглах байранд 20 иргэн, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 221 иргэн байна.
 
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ