Ховд аймаг дахь Цагдаагийн газрын нийт алба хаагчдын 60 орчим хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг байна



Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахлагч бүрэлдэхүүний 2021 оны сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2021.05.25/ цахимаар зохион байгуулав. Тус сургалт, зөвлөгөөнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын төлөөлөл болсон 47 алба хаагч оролцлоо.

Сургалт, зөвлөгөөнөөр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цагдаагийн алба хаагчаас тодорхой ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудал, ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн боловсролын сургалтын талаарх өнөөгийн нөхцөл байдал зэрэг олон асуудлыг хэлэлцжээ.

ВИДЕО:



Ховд аймаг дахь Цагдаагийн газрын нийт алба хаагчдын 60 орчим хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ