“Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатыг орон даяар хэрэгжүүлж эхэллээ



Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд “Нийгмийн Эгэх Хариуцлагыг Бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатыг  Швейцарын Хөгжлийн Агентлаг  болон Нийгмийн Эгэх Хариуцлагын Дэлхийн Түншлэлтэй хамтран Дэлхийн банк-наас орон даяар хэрэгжүүлж эхэллээ. 

Төслийн хүрээнд тухайн орон нутаг дахь төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн салбарт төсвийн ил тод байдлыг бий болгох, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд Ховд аймаг дахь хэрэгжилтийг Дэлхийн Зөн ОУБ хариуцан ажиллаж байна. 

Уг төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, Нийгмийн бодлогын эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дорж, Эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээний хэлсийн дарга Д.Оюунцэцэг, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэсолонго, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын мэргэжилтэн Г.Уранчимэг”Ахмад чөлөөт эмч нарын холбоо” ТББ-ийн тэргүүн М.Дунгаамаа, “Жавхлант-Гэрэлт-Ирээдүй” ТББ-ын тэргүүн Ж.Саруул болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын төслийн баг, Ховд ОНХ-ийн ажилтнууд цахимаар оролцлоо.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ