Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 24-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 155 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүгд сөрөг гарсан байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.25/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.05.25-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 16 иргэн, тусгаарлан ажиглах байранд 19 иргэн, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 221 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"