Аймгийн ЗӨСТөв халдварт өвчний үүсгэгчийг богино хугацаанд оношлох PCR төхөөрөмжтэй боллоо



УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр /2021.05.24/ аймгийн ЗӨСТ-ийн ажил байдалтай танилцав. Энэ үеэр “Төв азийн орнуудад био-аюулгүй байдал, био-хамгааллын үндэсний хууль  эрхзүйн орчинг сайжруулах мэргэжлийн сургалт зохион байгуулах бүсийн Р53 /пи53/” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй PCR-ийн оношилгооны “Rotorgene Q-5plex” төхөөрөмжийг хүлээлгэн өгч тус төвийн хамт олонд ажлын амжилт хүслээ. 



Уг төхөөрөмж нь нийт 89 сая төгрөгийн өртөгтэй, Зоонозын халдварт өвчний үүсгэгчийг богино хугацаанд, түргэн шуурхай оношлох хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий төхөөрөмж юм байна. Зоонозын өвчин судлалын төвийн лаборатори энэхүү төхөөрөмжтэй болсоноор “Ковид-19”-шинэ коронавируст халдварыг оношлоод зогсохгүй тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг бусад нян вирусний гаралтай олон төрлийн зоонозын халдварт өвчний үүсгэгчийг орон нутагтаа оношлох боломж бүрдэж байна. Ингэснээр богино хугацаанд голомтыг зогсоох, хариу арга хэмжээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой юм.



"Ковид-19" цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх үүднээс Улаанбаатар хотоос ирж буй иргэдээс Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ авч, нэвтрүүлж байгаа. Тиймээс энэ уг төхөөрөмжийг Дарви сумын Эрүүл мэндийн төв дээр суурилуулан PCR шинжилгээг 6-8 цагийн дотор хийж ажиллахаар ЗӨСТ бэлтгэл ажлаа хангажээ. Шинжилгээний сорьцыг аймгийн төв рүү тээвэрлэж хариу гарах хүртэлх хугацаанд иргэд олон цагаар хүлээдэг, хугацаа алддаг байсан үе ийнхүү ард хоцорч байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ