Нийт 165 сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 22-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 165 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол илрээгүй 248 хэвээр байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.23/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. 



Өнөөдрийн  /2021.05.23-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 18, тусгаарлан ажиглах байранд 21, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 203 иргэн байна. 


Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ