Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 28-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 29-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 78 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.29/ байдлаар 222 боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /”ӨРГӨӨ ЗОЧИД БУУДАЛ”-2, “ROYAL ЗОЧИД БУУДАЛ”-1/-д байгаа иргэдээс халдвар илэрчээ. Шинээр ямар нэгэн голомт гараагүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.29/ байдлаар 55 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-1, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “
Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 167 буюу халдвар авсан нийт иргэдийн 75,2 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн /2021.04.29-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 465 иргэн, тусгаарлан ажиглах байранд 137 иргэн, гэрийн тусгаарлалтад 2284 иргэн, гэрийн ажиглалтад 161 иргэн байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"
ВИДЕО: