478 тээврийн хэрэгсэл, 2218 иргэнийг сум орон нутаг руу нь буцаалаа



"Ковид-19"-ийн халдварын улмаас хөл хорионд орж аймгийн төвд түр саатаад байсан иргэдийг 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд орон нутаг руу нь явууллаа.  Нийтдээ 478 тээврийн хэрэгсэл, 2218 иргэнийг Жаргалант сумаас нэвтрүүлсэн байна.
Иргэн бүрээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад бүгд "СӨРӨГ" гарчээ. Энэ нь "Ковид-19" халдварын тархалтад тандалт хйисэн нэг чухал ажил болсон гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. 

May be an image of one or more people, people standing and outdoors

Ийнхүү аймгийн төвөөс сум орон нутагтаа очсон иргэдийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02 -ны өдрийн 31 дүгээр тушаалаар батлагдсан түр журам, зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиулж 7 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгаж, хяналт тавьж ажиллах юм. 

May be an image of road and nature

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ