“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 70 хүн хэвтэн эмчлүүлж байна



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 27-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 210 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.28/ байдлаар 219 боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу гэрийн ажиглалтад байсан нэг иргэнээс, Цамбагарав баг “Оюу мандал”-ын 35 айлын орон сууцны оршин суугчдаас 14 дэх хоногийн хяналтын шинжилгээ авахад нэг иргэнээс халдвар илэрчээ. Тус орон сууцны оршин суугчдыг байраар нь тусгаарласан ба өнөөдөр /2021.04.28/  уг байрыг бүхэлд нь халдваргүйжүүлж, бүх оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулах юм.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.28/ байдлаар 70 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. 


“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 149 буюу халдвар авсан нийт иргэдийн 68 хувь нь эдгэрээд байна. 

Өнөөдрийн  /2021.04.28-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 546 иргэн, тусгаарлан ажиглах байранд 143 иргэн, гэрийн тусгаарлалтад  иргэн 403, гэрийн ажиглалтад 152 иргэн байна.


“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ