Энэ сарын 24-ны өдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Жаргалант суманд хөл хорионд орсон хөдөөгийн 16 сумын иргэдээс хурдавчилсан оношлуураар
"КОВИД-19"-ын халдварыг илрүүлэх шинжилгээг нэгдсэн журмаар авч, хариуг үндэслэн, халдвар хамгааллын дэглэмийн дор сум орон нутаг руу 2021 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд нэвтрүүлж ажиллахыг чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.
Үүний дагуу чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж өчигдөр /2021.04.26/ 11 сумын 1212 иргэн, 240 тээврийн хэрэгслийг Жаргалант сумаас орон нутаг руу нь гаргаж ажиллав.
Нийтдээ 1212 иргэнээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахад бүгд "СӨРӨГ" гарсан байна.
Өнөөдөр /2021.04.27/ үлдсэн 5 сумын иргэдийг гаргах ажлыг зохион байгуулж байна.