Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ахлуулсан УОК-ын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхнийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, холбогдох албаныхны хамтаар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ажлын хэсгийнхэнд Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, Ховд аймагт хот, хоорондын зорчигчид дамжин өнгөрдөг, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг зэргээс шалтгаалан түргэвчилсэн оношлуурын нөөц нэмэгдүүлэх шаардлагатай байгаа тул, оношлуур нийлүүлэх, онцгой нөхцөлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын томилолтын зардлын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжиллаа.
Ковид-19 вирусын халдвар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа Онцгой нөхцөл байдлын энэ цаг үед болзошгүй эрсдэлээс сэргийлж махны нөөц бүрдүүлэх, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болох гурил, будаа, элсэн чихэр, наран цэцгийн тос зэрэг бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх төсвийг баталсан байна.
Одоогоор АНН-үүдтэй гэрээ байгуулан хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн татах ажлыг эхлүүлээд байна.
ВИДЕО: