Өнөөдөр /2020.12.15/ мал тооллогын ажил улс орон даяар эхэлж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс бүх сумдын ИХТ-ын дарга, Засаг дарга нар болон бусад холбогдох ажилтнуудыг оролцуулан “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгууллаа.
Тус хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав оролцов. Тэрбээр, Энэ жилийн мал тооллогын ажил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацааны хувьд шахуу болж байна. Гэсэн ч энэ жилийн мал тооллогын ажлын үр дүнгээс хамаарч тухайн суманд 2021 онд малын хөлийн татвараас хуримтлах орлогын хэмжээ, түүнийг зарцуулах асуудал шийдэгдэх учраас сум бүр мал тооллогын ажилдаа онцгой анхаарч, сайн зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн махны нөөц бүрдүүлэх асуудалд анхаарч, санаачилга гарган ажиллах чиглэлийг өглөө.
Мал тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан ажиллаж байна.