Өнөөдөр/2020.12.15/ аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа.
Хурлаар:Агаар орчны бохирдлыг бууруулахад шаардагдах зардлын задаргаа, тоо хэмжээний тухай, Хивгэн тэгжээлийн нөөц бүрдүүлэх тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
12 дугаар сарын 03-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2021 оны төсөв хэлэлцэн баталсан. Энэ үеэр магадгүй “COVID-19” цар тахлын халдвар гарч хорио тогтоох хүнсний хомсдол үүсэж болзошгүй учраас тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мах, гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний төсөв /457,3 сая төгрөг/ баталсан юм. Тэгвэл үүнийг үр ашигтай зарцуулах, нөөц бүрдүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Нийтдээ 40 тн мах, 90 гаруй тн гурил /дээд болон 1, 2 дугаар гурил/ 20 тн цагаан будаа, 2,5 тн элсэн чихэр, 2400 литр ургамлын тос бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөжээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг УБ хотоос үйлдвэрийн үнээр худалдан авах ба тээврийн хөлсийг нэмж тооцно. Харин махны нөөцийг бүрдүүлэхдээ орон нутгийн мах бэлтгэлийн үйлдвэр, компанитай хамтран ажиллах шйидвэрийг гаргалаа. Ингэхдээ хямд үнэ, чанарын шаардлагад онцгой анхаарч ажиллах юм.