"Бэлчээрийн менежментийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх" бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна



Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийг даацад нь тохируулан зөв менежмент, хуваарь сэлгээтэйгээр ашиглах нь салбарын байгууллагууд, малчдын өмнө тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Мерси Кор ОУБ-аас Онцгой байдлын ерөнхий газар, ХХААЯам зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь -3” төслийн хүрээнд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сумдад бэлчээрийн даац тодорхойлох багц тоног төхөөрөмж олгох, инженерийн хийцтэй худаг засварлах, малчдын зөвлөгөөн зохион байгуулах, сумдын бэлчээрийн менежментийн журам батлуулан хэрэгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлсэн.
Тэгвэл энэ удаад буюу энэ сарын 18-25-ны өдрүүдэд “Бэлчээрийн менежментийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх бүсчилсэн сургалт”-ыг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна. Сургалтад төсөл хэрэгжүүлж буй Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн 44 сумын бэлчээрийн мэргэжилтнүүд, мал зүйч, газрын даамлууд хамрагдаж байгаа юм. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ